Цэцэрлэгийн уурын зуух дэлбэрч галч нь амиа алджээ Нутгийн мэдээ / Цаг үе / Нийгэм / Мэдээ мэдээлэл 2024/03/01 10:35 280 Хуваалцах Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрсэн осол ОБЕГ-т бүртгэгджээ. Тодруулбал дэлбэрэлт болж, 1 хүн өртсөн тухай дуудлагыг өчигдөр /2024.02.29/ 16:03 цагт хүлээн авч, тус аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй 1 давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурсан байжээ. Дэлбэрэлтэд уурын зуухны ээлжийн галч 39 настай эрэгтэй Н өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.скачать dle 12.0 280 Хуваалцах Facebook Twitter