Цэцэрлэгийн уурын зуух дэлбэрч галч нь амиа алджээ

94
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрсэн осол ОБЕГ-т бүртгэгджээ. Тодруулбал дэлбэрэлт болж, 1 хүн өртсөн тухай дуудлагыг өчигдөр /2024.02.29/ 16:03 цагт хүлээн авч, тус аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй 1 давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурсан байжээ. Дэлбэрэлтэд уурын зуухны ээлжийн галч 39 настай эрэгтэй Н өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn