БАЯНХОНГОР: Нөөцийн мах худалдах төслийн сонгон шалгаруулалтыг зарлалаа

72

Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, хүн амын махны хэрэгцээг хангах зорилгоор нөөцийн мах худалдах төслийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлалаа. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуй нэгжийн холбогдох материалыг гуравдугаар сарын 7-ны 17.00 цагаас өмнө Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүлээн авна.
Төслийн санал ирүүлэгчдэд, Аж ахуйн нэгжийн танилцуулга, Тухайн хугацаанд хүн амыг махаар хангах үйл ажиллагааны төсөл /үнийн санал, борлуулалт хийх цэг, ажиллах хүчний асуудлыг тодорхой тусгасан байх, махны нөөц бүрдүүлэлт, нөөцийн хэмжээ, нөөцийн мах худалдахад шаардагдах зориулалтын тоног төхөөрөмж, сав, баглаа боодол, хаяг шошго, сүүлийн 2 жилд ижил төстэй үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан байх, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх /монголбанкны тодорхойлолт/, шүүхээр шийдвэрлэгдсэн болон шийдвэрлэгдэх шатанд байгаа маргаангүй байх зэрэг шалгуурыг тавьжээ.

Хүн амын махны хэрэгцээг хангах, махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах зорилгоор тус үйл ажиллагааг Баянхонгор аймаг жил бүр хэрэгжүүлж байгаа аж. Дээрх төслийн сонгон шалгаруулалтын хүрээнд тус аймагт 2022, 2023 онд тус тус 180 тонн махыг худалдан борлуулсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn