Баянхонгор аймагт 17 мянган мал хорогджээ

74

Нийт нутгаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан энэ сарын 15-ны өдрөөс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Улмаар Улсын онцгой комиссоос шуурхай бүлгүүдийг томилон, холбогдох алба хаагчид орон нутагт ажиллаж буй. 11 сумд зудын эрсдэл МАШ ИХ, есөн сумд зудын эрсдэл ИХ байгаа Баянхонгор аймагт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан баг ажиллаж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, малчидтай уулзалт хийж байна. Тэд хангайн бүс буюу Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгуудын өвөлжилт хүндэрсэн 10 гаруй сумдад ажиллахаар төлөвлөжээ. 
Баянхонгор аймагт 17 мянган мал хорогджээ
Баянхонгор аймаг нь 12,951 малчин өрхтэй. Нийт 4,072,203 толгой малтай бөгөөд өнөөдрийн байдлаар 17,034 мал хорогдсон байна. Тиймээс 600 тонн өвсийг 20 сумын аюулгүй нөөцөд олгож, 4000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг АОК-оос шийдвэрлэжээ. Техникийн хүрэлцээгүй байдал үүсэх, өвс, тэжээлийн хомсдол бий болох, малчид санхүүгийн боломжгүйн улмаас хэрэгцээтэй зүйлсээ худалдан авч чадахгүй байх, малын эрүүл мэндийн асуудал хүндрэх зэрэг эрсдэл үүсэж байгааг  Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан онцлов.
Тиймээс өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулах, сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашины олгох зэрэг асуудлыг аймгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэхээр болжээ. Уулзалтын үеэр малчид, иргэд хөдөлмөрчдийн тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлыг нь сонссон юм. УОК, АОК-иос зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд малын хорогдол эрчээ авахаас өмнө дэмжлэг үзүүлсэн нь цагаа олсон том тус болсныг малчид онцолж байлаа. 
Мал аж ахуй бол үндэсний баялаг. Тиймээс малчид байгаль, цаг агаарын хүнд нөхцөлийг хохирол багатай даван туулах нь нэн чухал. Үүнд санхүүгийн болоод хүн хүчний хүчин чадал зайлшгүй шаардлагатай. Гэвч малчдын орлого тогтвортой бус эмзэг байгаа нь ган, зудын нөхцөл байдлыг даван туулахад хүндрэл учруулж байна. 
Баянхонгор аймагт 17 мянган мал хорогджээ
Энэ талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Ган зудын давтамж нэмэгдэж байгаа нь уламжлалт, бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд хүндрэл учруулж байна.  Цаашид ч цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдөх эрсдэлтэй.  Тиймээс бодлогын түвшинд анхаарч, малчдын орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол малчдын орлого тогтвортой бус, маш эмзэг байна. Үндсэндээ жилд хоёр удаа л орлого олдог. Хавар ноолуураа тушаадаг, намар махаа борлуулдаг орлогын хоёрхон эх үүсвэртэй. Цаашдаа энэ байдлаар удаан явах боломжгүй” гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn