Баянхонгорын Нэгдсэн эмнэлэг 71 хүний эмчилгээний түүхийг хуурамчаар үйлдэн, ЭМД-ын сангаас 18.7 сая төгрөгийг нэхэмжилжээ

76


ЭМБ-ын ажилтнуудын мэдээллийг ашиглан хуурамч эмчилгээний түүх бичиж, ЭМД-ын сангаас мөнгө нэхэмжилжээ.
2024 оны нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд иргэний гомдол, мэдээллийн дагуу ЭМДЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт газар дээрх хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.
Хяналтаар тус эрүүл мэндийн байгууллага нь нэр бүхий 71 ажилтныхаа хувийн мэдээллийг ашиглан өдрийн эмчилгээний түүхийг хуурамчаар үйлдэж, улмаар ЭМД-ын сангаас 18.7 сая төгрөгийг нэхэмжилсэн зөрчлийг илрүүллээ.
Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах БХ-01/001 тоот гэрээний 3.6.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх тусламж, үйлчилгээний санхүүжилтийг олгохгүй байхаар шийдвэрлэлээ.
https://tsahiur.mn/n/s/18648скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn