Авто замын сүлжээг өргөтгөн 2300 км-ээс багагүй урт авто зам шинээр барина

746
 
МАН мөрийн хөтөлбөртөө ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ-г сайжруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ.
  1. Авто замын сүлжээг өргөтгөн 2300 км-ээс багагүй урт авто зам шинээр барина. Үүнд:
  2. Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ 205 км авто замыг барьж дуусгана.
  3. Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 113 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
  4. Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн 215 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
  5. Улаанбаатар-Баян чиглэлийн 58 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
  6. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн битүү тойрог үүсгэх 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулна.
  7. Таван толгой-Ханги чиглэлийн 435 км авто зам  төслийг хэрэгжүүлнэ.
  8. Баруун Урт-Бичигт чиглэлийн 272 км авто зам барина.
  9. Хархорин-Бат-Өлзий-Улаан цутгалан хүрхрээТөвхөн хийд чиглэлийн 91 км авто зам барина.
  10. Гу р в а н б ул а г - Х и ш и г - Ө н д ө р - О р х о н - Б ул г а н  чиглэлийн 134 км, Гурванбулаг-Рашаант сум хүртэлх хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлэн барьж, дуусгана.
  11. Дашинчилэн-Орхоны замын төгсгөлөөс МөрөнТариалан чиглэлийг холбох 240 км хатуу хучилттай авто зам барих ажлыг дуусгана.
  12. Мянганы зам төслийн хүрээнд хэвтээ тэнхлэгийн Орхон гол – Их Тамир чиглэлийн 139 км замыг гүйцээж холбоно.
  13. Чойбалсан хотоос Хавиргын боомт чиглэлийн 125 км хатуу хучилттай авто зам барина.
  14. Чойбалсан Баянхошуу хилийн боомт чиглэлийн 160 км авто замыг барих ажлыг эхлүүлнэ.
  15. Ховд -Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлнэ.
  16. Алтай-Бургастай чиглэлийн 320 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлнэ.
  17. Алтай-Улиастай чиглэлийн 194 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлнэ.
  18. Дархан –Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 121 км хатуу хучилттай авто зам барина.
  19. Улаанбаатар –Мандалговь чиглэлийн авто замыг шинэчлэн засварлана.
  20. Олон улсын нисэх буудал, Богд хаан төмөр зам, авто замын зангилаа бүхий олон улсын тээвэр, логистикийн төв байгуулна.
  21. Замын Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Ханги,Шивээхүрэн, Боршоо, Бичигт зэрэг хилийн боомтуудын хүчин чадлыг 3-7 дахин нэмэгдүүлнэ.
  22. Тээврийн салбарт инновац, дэвшилтэт техник технологи, дижитал шилжилтийг нэвтрүүлж, салбарын аюулгүй, найдвартай байдлыг хангана.
  23. Монголын тээвэрчид бүс нутаг болон Монгол Европын хооронд дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn