Сайд Б.Бат-Эрдэнэ хөрөнгө оруулагчаа луйварчнаар дуудаж, попров

96

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2024.01.17/  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн, Олимпизмын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ Оюутолгой ордыг нээн илрүүлсэн Роберт Фрийдландыг луйварчнаар нь дуудаж, попров.
Энэ тухай тэрбээр “Монгол орны байгалийн баялагтай холбоотой юм тун хүнд. Сая яригдаж байгаа Хөрөнгө оруулалтын хуулийн цаад талд чухам юу нуугдаж байв. Хармагтайн ордоос эхлээд томоохон орд газрыг хулгай хийх гээд сууж байгаа юм биш биз гэсэн хардлага байгаа. Би яагаад энийг хэлж байгаа вэ гэвэл Оюутолгойн ордын гэрээ хийх  асуудал яригдах үед 2005- 2006 онд Сингапурт очиж сууж байгаад  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулаад, Монголын тал байгалийн баялагтаа ямар нэг төлбөр төлөхгүйгээр хувьцаа эзэмших эрхийг үгүй хийсэн хуулийн төсөл оруулж ирж байгаад “Айвенхоу майнз” нэрээр Фрийдланд гэдэг луйварчинд өгсөн. Тэр нь дамжаад “Рио Тинто”-д өгөөд өнөөдөр ямар байдалтай явж байгаа билээ.  Улс орны газар шороотой холбоотой юман дээр туйлын болгоомжтой хандах ёстой” гэж попров.
Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгой төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулснаар гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан юм.
Оюутолгой төсөл хэрэгжсэнээр 2010 оноос хойш 13 жилийн хугацаанд 34 их наяд төгрөгийг татвар хураамж, ажилчдын цалин, үндэсний компаниудтай хийсэн худалдан авалтын хүрээнд зарцуулсан гэдэг статистик бий. Мөн Оюутолгой төсөл дээр ажиллаж буй нийт ажиллах хүчний 98 хувь нь монголчууд. Харамсалтай нь, энэ мэт том төслийг эхлүүлэх суурийг тавьсан хөрөнгө оруулагчийг аварга Б.Бат-Эрдэнэ луйварчнаар дуудах нь УИХ-ын сонгууль ойртож буй үед ард олноос оноо цуглуулна гэж бодсон гавихгүй л улс төр болж буугаад байна.
Уг нь Засгийн газар хөрөнгө оруулалт татахын тулд их л зүтгэж буй. Гэтэл танхимд нь суудаг сайд нь хөрөнгө оруулагчаа луйварчнаар нь дуудаад суухаар хэн Монголыг тоож хөрөнгө оруулах вэ дээ…
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2698182/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn