“Z” үеийн дуу хоолой №6: Тэд энэ сонгуулиар ЯМАР ХҮНИЙГ дэмжих вэ

497
 
Eguur.mn сайт “Z үеийн дуу хоолой” цуврал контентынхоо зургаа дахь дугаарыг бэлтгэн хүргэж байна.
Үүний өмнө “Z үеийнхний нүдээр банкны салбар хэрхэн харагдаж байна вэ” сэдвээр бид Z үеийн гурван төлөөлөлтэй сонирхолтой яриа өрнүүлсэн. Тэгвэл энэ удаад удахгүй болох УИХ-ын сонгууль болон улс төр дэх залуу үе хийгээд эмэгтэйчүүдийн оролцооны талаарх сэдвийг хөндлөө.
Энэ удаа бид контентоо үндсэн ярилцлагын текст болон подкаст, ярилцлагын агуулгыг базаж багтаасан видео хэлбэрээр уншигчдадаа хүрэж байна.
М.Сувд-Эрдэнэ. МУИС-Ийн Бизнесийн Сургуулийг Санхүү, Банк Хөтөлбөрөөр Төгссөн.
Б.Фатима. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон Улсын Харилцаа Мэргэжлээр Төгссөн.
Тэд хоёул “Болор ирээдүй” хүний хөгжлийн сангийн 2018 оны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, шилдэг төслийн эзнээр шалгарсан юм.
– “БОЛОР ИРЭЭДҮЙ”-д ХАМРАГДАХ ҮЕДЭЭ ОНЛАЙН ХИЧЭЭЛ БҮРЭН УТГААРАА ЯАЖ ЯВАГДДАГИЙГ АНХ УДАА ОЙЛГОСОН-
-Ярилцлагаа цаг үеийн сэдвээр эхлүүлье гэж бодож байна. Дэлхий даяар “Covid-19” цар тахал дэгдчихсэн, дотооддоо хөл хориотой цаг үе таарч байна шүү дээ. “Z” үеийн хоёр төлөөлөл маань эдгээр өдрүүдэд ямар сонин сайхантай байна вэ?
Б.Фатима (Б.Ф):- Ер вирус дэгдэх эрсдэл үүссэнээс хойш хөл хорио тавигдаж, бүх зүйл онлайн хэлбэрт шилжсэн шүү дээ. Төгсөх курсийн оюутан байсан бидэнд нэг бодлын гэнэтийн цохилт боллоо. Өөрсдийгөө дайчлан онлайн хичээлээ үзэж, хаврын семестрийг дуусгалаа. Харин энэ тайван нөхцөлд дипломоо амжилттай бичсэн гэж харж байгаа.
М.Сувд-Эрдэнэ (М.С):- Миний хувьд ч мөн сүүлийн семестрээ онлайнаар судалж, төгслөө. Ингэхээр хувь оюутнуудад маш их цаг зав гардаг юм байна. Эдгээрийг өөрийгөө илүү хөгжүүлэх, хувь хүнтэйгээ ажиллахад зориулах боломжтой байлаа. Хөл хорио нэг талаар ийм өгөөжтэй ч нийгэмд айдас түгшүүр авчирч буй нь мэдээж харамсалтай. Ер зайнаас хичээл судлахын давуу талыг илүү мэдэрлээ. Одоо бол амралтын байдалтай л байна даа.
-Онлайн хичээл оюутнуудын хувьд үнэхээр л урьдчилж таамаглаагүй, гэнэтийн үйл явдал боллоо. Урьд өмнө нь онлайнаар хичээл үзэж байсан хэр туршлагатай вэ?
М.С:- Миний хувьд “Болор ирээдүй” хүний хөгжлийн сангийн эхний хөтөлбөрт нь хамрагдаж байсан. Үүний хүрээнд Йелийн их сургуулийн хөтөлбөрийг онлайнаар авч суралцсан. Тухайн үед “Bitcoin”-ы тухай хичээл судалж, үүнтэй холбоотой төсөл дээр ажиллаж байлаа.
Ингэхэд онлайн хичээлийн платформ нь мэдээж хөгжчихсөн, профессорууд нь зайны сургалтын арга барилд дадчихсан байсан. Зөвхөн лекц орохоос гадна хичээлээ бататгах дасгал, холбогдох материалуудаар хангадаг байсан.
Цар тахал гарснаас шалтгаалж Монголын их, дээд сургуулиуд онлайнаар сургалт явуулахад хүмүүс янз бүрийн байр сууринаас л хандлаа. Шүүмжилж, бас хүлээн зөвшөөрч.
-Б.Фатимагийн хувьд мөн 2018  оны “Болор ирээдүй” хүний хөгжлийн сангийн хөтөлбөрт амжилттай оролцож байсан шүү дээ. Тухайн үед ямар их сургуулийн хичээлийг онлайнаар үзэв?
Б.Ф:- Би Копенгагены их сургуулийн хичээлийг авч байсан. Энэ үед онлайн хичээл яаж явагддагийг, зайнаас мэдлэг боловсрол олж авах боломжтойг бүрэн утгаар нь, анх удаа ойлгосон санагддаг.
Сая сүүлийн семестрийг бид онлайнаар, өөрсдийн боломж, бололцоогоор суралцаж дууслаа. Анх удаа гэхэд харин ч харьцангуй зохион байгуулалт сайтай сургалтаа явуулав уу даа гэж харсан шүү. Би өөрөө сургуулийнхаа Оюутны холбоог удирддагийн хувьд, оюутнуудаас онлайн хичээлтэй холбоотой янз бүрийн гомдол санал хүлээж авсан. Мэдээж хүндрэл үүснэ. Бид суралцаж, илүү боловсронгуй түвшинд зайн сургалтыг төлөвшүүлэх хэрэгтэй нь үүнээс харагдаж байгаа юм.
-ТӨРД ГАРААД САЙН АЖИЛЛАЖ ЧАДАХ ЭСЭХ НЬ ТУХАЙН ХҮНИЙ ХҮЙСЭЭС БУС МЭДЛЭГ ТУРШЛАГААС НЬ ШАЛТГААЛНА-
-Мэдээж бидний өмнө цаг үеийн бас нэгэн чухал сэдэв байгаа нь 2020 оны УИХ-ын сонгууль шүү дээ. Сурталчилгааны 21 хоног нь шувтрах тийш хандаж байна. Та хоёрын хувьд энэ саналаа өгөх анхны сонгууль нь уу?
 Б.Ф:- Би 2016 оны сонгуульд саналаа өгч байсан. Тухайн үед ээжтэйгээ хамт очиж, саналаа өгч байснаа санадаг. Мэдээж одоогийнх шиг хувь улс төрийн үзэл баримтлал төлөвшөөгүй нас байж дээ. Дараа нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд арай өөр нүдээр хандаж байсан. Ингээд энэ жил мөн өөр нүдээр УИХ-ын сонгуулийг харж байна. Ер ажиглахад энэ жил залуус сонгуульд багагүй ач холбогдол өгч байх шиг ээ.
 М.С:- Харин миний хувьд саналаа өгөх анхны сонгууль. Улс төрд өөрийн хувь нэмрээ оруулж, энэ чухал шийдвэрийг гаргах гэж буйдаа сэтгэл догдолж байна. Б.Фатимагийн хэлснээр энэ жилийн сонгуульд залуус урьдынхаас илүү ач холбогдол өгч буй нь сайшаалтай хэрэг.
2006 оноос хойш Дэлхийн эдийн засгийн форумаар улс орнуудын жендерийн эрх тэгш байдлын үзүүлэлтийг тогтоож ирсэн. Энэ судалгааг уншиж байхад 2019 онд манай улс 139 орноос 79-д жагсаж байсан. Ийн доогуур байранд жагсахад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо бага байх нь их нөлөөлдөг юм билээ. Иймд энэ жилийн сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчид илүүтэй сонгогдоосой гэж хувьдаа бодож байгаа.
Эмэгтэй хүн зарим хүний хараагүй өнцөг, бодоогүй бодлыг олж, нийгмийн олон хэсгийг төлөөлж чаддаг онцлогтой шүү дээ.
-М.Сувд-Эрдэнэ яг миний хөндөх гэж байсан сэдвийг түрүүлээд хөндчихлөө. Энэ удаад манай контент хоёр эмэгтэй зочныг урьж оролцуулж буйгаараа онцлог. Иймд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх ёстой гэж боддог талаар нь сонирхоно оо. Урьдчилаад асуухад, энэ жилийн нэр дэвшигчдэд яг ямар цензур тавьж байна вэ?
Б.Ф:- Ерөнхий дүр зургаар нь харахад нэлээд боловсролтой, туршлагатай хүмүүс нэр дэвшиж байх шиг санагдсан. Гэхдээ мэдээж зарим нэг хүмүүс бий л дээ.
Миний хувьд асуудлыг хэн мэдрэг хөндөж, цаашлаад шийдэж чадаж байна вэ. Мөн нийгмийн чухал хэсгүүдийг хэн хамгийн сайн төлөөлж, дуу хоолой нь болж чадах вэ. Тэр хүн л сонгогдоосой гэж бодож байгаа.
Түрүүн хэлсэнчлэн залуус сонгуульд идэвхтэй оролцох хандлагатай байгаа нь их сайшаалтай. Өмнөх сонгуулиудад ер ийм байгаагүй шүү дээ.
–Үнэхээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай олон хүн байдаг. Эсрэгээрээ “Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг орлож, төрийн ажил хийж чадахгүй” гэх хандлага ч бий шүү дээ?
 М.С:- Тийм ээ. Би үүнийг өрөөсгөл ойлголт гэж бодож байна. Төрд гараад чанартай, чадвартай ажиллаж чадах эсэх нь тухайн хүний хүйсээс бус эзэмшсэн мэдлэг, туршлагаас хамаарна.
Нэг талаар заавал эмэгтэй хүн сонгогдоосой хэмээн туйлширч буй хэрэг биш. Ер хүйсээс үл хамааран нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэж чаддаг, ямар нэг үр дүнд хүрч чаддаг, эхлүүлсэн ажлаа дуусгаж чаддаг хүн сонгогдоосой гэж бодож байна.
Зарим залуусын хувьд “Ганц миний саналаар дутах биш дээ” гэсэн бодлоор хандаж, сонгуулиас хойш суух нь бий. Энэ их өрөөсгөл ойлголт санагддаг. Төрд хэрэггүй, бидний төлөө ажиллаж чадахгүй хүн сонгогдчихвол яах вэ. Иймд тухайн хүний боловсрол, мэдлэгийг ихээхэн анзаарч судалж, сонгуульдаа идэвхтэй оролцох нь зөв болов уу.
-ЭНЭ БОЛОМЖ ЦААШИД Ч МӨН ОЛОН ЗАЛУУСТ ХҮРЭЭСЭЙ-
-Та хоёр ч мөн залуу үеийн төлөөлөл. Ер улс төрийн амьдралыг хэр сонирхдог вэ?
Б.Ф:- Өнөө цагт нийгэм, улс төрийн мэдээ, мэдээллүүдийг гар утаснаасаа, цахим орчноос цаг алдалгүй хүлээж авах бүрэн боломжтой болсон. Миний хувьд өглөө бүр “Bloomberg”, “Ikon” зэрэг хэвлэлийн байгууллагуудын мэдээтэй танилцаж, улс төр, эдийн засгийн мэдээллээ авдаг.
Ингэхээр хүссэн хүсээгүй улс төрийн амьдралыг сонирхож таардаг. Холбоотой мэдээллүүд нь үргэлж бидэнд харагддаг учраас шүү дээ. Ер залуус хэт энтертайнмент зүйлсийг сонирхохоос илүү нийгэм, улс төрийн амьдралд анхаарал хандуулдаг болсон гэж боддог.
М.С:- Тийм шүү. Улс эх оронд юу болж, ямар асуудал тулгарч байгааг бид цаг алдалгүй хэвлэл, мэдээллийн байгууллагуудын мэдээллээс авч чаддаг. Үргэлж бидний чихэнд хүрдэг. Мэдээлэл хангалттай байдаг болохоор яах ч аргагүй хүн бүр л улс төрд ойр, сонирхолтой байдаг болов уу.
-Улс төрчдийн хувьд залуу үедээ чиглэсэн хууль санаачилж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь хэр элбэг байдаг гэж боддог вэ. Ер өнөөгийн залууст тэтгэлэгт, төсөл хөтөлбөрт хамрагдах боломж хэр байдаг бол?
Б.Ф: Намайг ЕБС-иа төгсөж байхад тийм төсөл, хөтөлбөрүүд маш цөөн байсан. Байсан ч цөөн хүүхэд авдаг, эсвэл насны хязгаар заадаг байлаа. Харин өнөөдөр энэ боломж харьцангуй нэмэгджээ. Залуу үед чиглэсэн лекц семинар, уулзалт ярилцлагууд, төсөл хөтөлбөрүүд элбэгшсэн байна. Гэхдээ л үүнд хамрагдаж чадахгүй үлддэг алслагдсан дүүргийн болон хөдөө орон нутгийн хүүхдүүд байсаар л байна.
Одоо бодоход дээр дурдсан “Болор ирээдүй” хүний хөгжлийн сангийн хөтөлбөр маш шинэлэг, өгөөжтэй болж чадсан даа. Тухайн үедээ анхдагч гэмээр. Гадаадын их сургуулиудын хичээлийг онлайнаар судалж, цаашлаад өөрсдөө баг болон төсөл бичиж, түүгээрээ уралддаг байсан. Хувь хүнд минь маш том боломж олгосон тул би дараа жил нь дахиад л хамрагдсан. Энэ бол тэр бүр олдоод байдаггүй боломж гэж боддог. Энэ боломж цаашид ч мөн олон хүүхдэд хүрээсэй гэж хүсдэг.
М.С:- Тийм шүү. Тухайн үед бид урт хугацааны турш гадаадын нэр хүнд бүхий их сургуулиудын хичээлийг онлайнаар судалж, үүн дээрээ суурилан төсөл бичиж байсан. Бусад хөтөлбөрүүдээс маш ялгаатай, шинэлэг байж чадсан санагддаг.
Гадааадын төсөл хөтөлбөрүүд яг ийм жишгээр явагддаг шүү дээ. Гэтэл одоогоос хоёр жилийн өмнө бидэнд үүнийг өгч, мэдүүлж, барагтай нүдийг маань нээж өгсөн гэж боддог. Иймд энэ завшааныг ашиглаад “Болор ирээдүй” хүний хөгжлийн сангийн үүсгэн байгуулагч Д.Өнөрболор эгчдээ талархал илэрхийлье. Залуу үеийн дуу хоолой болж, тэдний хүсэл сонирхлыг мэдэрч, хийсэн ажилд нь яалт ч үгүй талархууштай. Д.Өнөрболор эгч энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байгаа юм билээ.
Б.Ф: Ийм бодит үйл хэргийг бүтээж чадсан хүн сонгогдвол залуу үеийг төлөөлж ажиллах бүрэн ирээдүйтэй гэж би бодож байна. Мөн Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй нь ч сайшаалтай хэрэг шиг. Нийслэл гэхээс илүү хөдөө, орон нутгийн залуустаа тэдгээр боломжууд бий болж буйд баяртай байна.

“Z” үеийн хоёр төлөөлөлтэй ийн товч яриа өрнүүллээ. Тэдний хувьд УИХ-ын сонгуульдаа залуусыг идэвхтэй, санаачилгатай оролцохыг уриалж байв. 

Охидын хувьд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэй хүнээс дутуугүй хэрэгтэй гэдэг байр суурийг чанд илэрхийлж байна. Парламентын гишүүн болоод сайн ажиллаж чадах нь тухайн нэр дэвшигчийн хүйсээс бус эзэмшсэн мэдлэг, чадвараас, боловсролоос хамаарна гэж тодотгож, онцлов.
Түүнчлэн залуу үед ирээдүй өөд тэмүүлж, олон улсын тавцанд гарахад нь гүүр болсон тэтгэлэгт төсөл хөтөлбөрүүд хийгээд бодит дэмжлэг тусламж ус агаар мэт хэрэгтэй. Чухам үүнийг бий болгож, хийж хэрэгжүүлж чадах, залуу үеийг “мэдэрч”, тэдний дуу хоолой болж чадах хүн энэ сонгуульд ялалт байгуулах нь чухал.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ
ВИДЕОГ: С.БОРГИЛ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn