БАЯНХОНГОР: "Их хааны хуралдай" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав

246


Заг Байдрагийн Хүрэн бэлчирт болж буй Монгол түмний их харвуул наадмын үеэр Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газар, БОАЖГ хамтран "Их хааны хуралдай" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. 

Хурлыг Баянхонгор аймгийн уугуул ШУТИС-ийн багш доктор Юндэнбатын Болдбаатарын удирдлага дор зохион байгуулж, түүхэнд нум сумны харвааны талаарх баримт төрөл зүйл онцлог, Монголын нууц товчоонд хэдэнтэй дурдагдах Хүрэн бэлчирийн цаг үеийн товчлолд хамаарах түүхэн баримт сэлт, нум сумны ангилал түүхэн үүрэг, эртнээс нааш эдүгээ хүртэл баяр наадам, овоо тахилга, даншиг бат оршил өргөх наадмууд дах нум сум харваан талаар болон уламжлалт нум сумны харвааны хурд хүчийг тодорхойлох, хадны сүг зураг бичмэлүүдэд дурдагдсан баримт сэлтийг эрдэмтэн докторууд хэлэлцлээ.


Зэр зэвсэглэмж, нэн ялангуяа уламжлалт нум сум харвааны талаар улсын хэмжээнд хөдөө орон нутагт, түүхэн газарт болж буй анхны эрдэм шинжилгээний бага хурал гэдгээрээ онцлогтой тус хуралд 12 эрдэмтэн судалгаа шинжилгээний ажлаа цахимаар болон гэрт танилцуулж оролцов. Мөн хуралд аймгийн удирдлагууд, ерөнхий боловсролын сургуулийн түүх нийгмийн багш нар, Заг Байдраг сумдын ЕБС-ийн удирдах бүрэлдэхүүн, БШУГ-ын мэргэжилтнүүд, Түүх угсаатан зүйн музей, Номын сан, түүх сонирхогч иргэд оролцлоо.

Мөн үеэр МУСГЗ С.Юндэнбат хэлэхдээ, "Монгол харвааны төрөл зүйл ангиллын талаар илтгэл хэлэлцүүлэхдээ Монголын үе үеийн эвлэлдэн нэгдэх чухал бодлогыг хэлэлцэж байсан түүхэн газарт болж буйгаараа онцлог. Энд түүхийн эрдэмтэд чуулан хүн төрөлхтний өмнө монголчуудын бий болгосон үнэт өв соёл, түүхэн үүргийг хэлэлцэж, түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэж буй нь эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагчдын онцлог төдийгүй түүхэн үүрэг" гэдгийг онцолж байв.

Боловсролын газарт шинжлэх ухааны асуудал 2022 оноос хариуцах болсноос хойш хийсэн анхны түүхэн хурлыг ийнхүү монгол түмний их хувь заяаны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байсан домогт газарт амжилттай зохион байгууллаа. Эрдэмтийн бүтээлийг хэвлүүлэхээс гадна цувралаар нийтлэн олон нийтэд хүргэх аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn