БАЯНХОНГОР: Анагаах шидэт Өхэгийн рашаан

164


Ходоод, чих, хамар, хоолой, бөөр, ядаргаа, үе мөчний өвчнийг анагаадаг Өхэгийн халуун рашаан Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байдаг. Өхэгийн рашаан сувиллын газар нь Улаанбаатар хотоос 740 км, Баянхонгор аймгаас 110 км, Галуут сумын төвөөс 27 км зайтай. Амралтын газрыг Өхэгийн рашааныг түшиглэн байгуулсан бөгөөд 22 өрөө, 55 ортой нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эргэн тойрондоо уул ус, бүхий л төрлийн ховор эмийн ургамал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газруудтай.

Уг рашаан нь галт уулын тагтыг хөрч царцах явцад бий болж, газрын гүнээс хөрсний гадаргуу дээр гарч ирэх хүртэл төрөл бүрийн чулуулгийн ан цав жижиг нүх сүвээр дээшлэн олон төрлийн эрдэслэг бодис агуулсан анагаах хосгүй чанартай 20 гаруй төрлийн халуун хүйтэн рашаантай. Рашааны халуун нь 38с- 78с хэм.

Рашааны найрлагад кали, натри, сульфат, гидрокарбинат, хүхэр, устөрөгч, кальци, магни зэрэг 10 гаруй химийн элемэнтүүдтэй. Рашааныг ходоод, элэг, цөс, уушиг, зүрхний өвчинд хүртдэг. Мөн нүд, бүх төрлийн харшил, үе мөчний өвчин, арьсны харшилд бигнэж тавьдаг улаан, шар, ногоон замагтай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn