БАЯНХОНГОР: 700 гаруй суралцагч ЭЕШ-нд орно

186


2023-2024 оны хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр Баянхонгор аймгийн хэмжээнд 700 гаруй сурагч бүртгүүлжээ. Сурагчид монгол хэл, математик, физик, хими, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал гэсэн 10 хичээлийн шалгалт өгөх бөгөөд давхардсан тоогоор 1930 шалгуулагч өрсөлдөх юм байна.
 
Энэ сарын 22-нд Монгол хэл бичгийн шалгалтыг авах бол ЭЕШ-ыг зургадугаар сарын 15-18-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулна. Сонирхуулахад, Өнгөрсөн онд Баянхонгор аймагт 800 гаруй шалгуулагч 10 хичээлээр /давхардсан тоогоор 2200/ Элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Үүнээс аймгийн хэмжээнд долоон сурагч ЭЕШ-д 800 оноо авсан амжилт гаргасан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn