ГХ-ны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж, иргэдэд газар олгох нэрээр эмх замбараагүй байдал үүсгэжээ

333

Сонгуулийн кампанит ажил нэгэнт эхэлж, улс төрчид сурталчилгаагаа ил, далд хэлбэрээр явулж эхэлжээ. Үүний нэг жишээ нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баяхонгор аймагт ажлаа тайлагнахаар очсон байна. Тэрээр аймгийн засаг даргын тамгын газрынхантай уулзаолт хйиж байх хооронд ЗДТГ-ын нөгөө жигүүрт   газар олголтод хамрагдах гэсэн иргэд олноороо цуглаж, нэгэндээ дарагдан, хэд хэдээрээ ухаан алдаж унасан хэрэг гарчээ. 
Баянхонгор аймагт сүүлинй 5-6 жил газар олгоогүй бөгөөд "Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай цөөн тооны иргэдэд газар олгоно" гэсэн зар тарааснаас үүдэн дээрх бужигнаан үүсчээ.
Үндсэндээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, дээрх ажлыг зохион байгуулсан гэж нутгийн иргэд хардаж байна. Гэвч ямар ч зохион байгуулалтгүйн дээр, иргэдийн дунд ийнхүү эмх замбараагүй байдал үүсгэж, иргэд эрүүл мэндээрээ хохирох ч эрсдэл үүсээд байна. 
Баянхонгор аймагт 10-аад мянган өрх газаргүй гэсэн судалгаа байдаг. Харин тэдний энэхүү эмзэг байдал дээр дөрөөлж улс төрчид тоглолт хийдэг байна. 
https://tsahiur.mn/n/s/14222

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn