БАЯНХОНГОР: Салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ

202


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг иргэдэд зөвлөлөө. Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг мөн сануулав.

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, ой хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг тус газраас анхааруулж байна. 2023.03.10-14-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх хугацаанд говь, хээр талын нутгаар  салхи шуурга ихтэй, хугацааны дунд үеэр бага зэрэг хүйтрэх төлөвтэй байгаа аж.

9-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд хээр тал болон говийн нутгийн зарим газраар секундэд 10-12 метр, зарим үед секундэд 18 метр давж ширүүсэж явган шороон шуурга шуурна. Бусад нутгаар секундэд 4-9 метр. 10, 11-нд бага зэрэг хүйтэрч хангайн уулархаг нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн, тал хээрийн нутгаар шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -1...-6 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө -0...-5 градус хүйтэн, өдөртөө +2...+6 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn