ПОС төхөөрөмжийн орлого барьцаалсан зээлийг онлайнаар аваарай

0
Бизнес эрхлэгч танд богино хугацааны эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны санхүүжилт хэрэгтэй болсон уу? ХААН Банкны харилцагч та ПОС төхөөрөмжөө сүүлийн 6 сарын турш ашиглаж байгаа бол богино хугацаат эргэлтийн хөрөнгө болон үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэхэд шаардлагатай ПОС-ын орлого барьцаалсан зээлийг хүссэн үедээ онлайнаар авах боломжийг бид бүрдүүлээд байна.
Хэрэв та Khan Bank аппликэйшн эсвэл Интернэт банк үйлчилгээ ашигладаг л бол зээлийн хүсэлт, тооцоолол, гэрээ байгуулах бүх үйлдлийг зайнаас авах боломжтойгоос гадна зээлийн ашиглаагүй үлдэгдэлд хүү тооцохгүй гэдгээрээ давуу талтай юм. ПОС төхөөрөмжийн орлого барьцаалсан зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ХААН Банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ухаалаг, амар хялбар үйлчилгээ санал болгож, зайнаас авах боломжтой цахим бүтээгдэхүүнүүдийг шат дараатай нэвтрүүлэн цахим банкны үйлчилгээгээр салбартаа тэргүүлэн ажиллаж буй билээ. Бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ ийнхүү цахимжуулснаар харилцагчид болоод ажилтнуудынхаа цагийг хэмнээд зогсохгүй, эрчим хүч, ус, цаасны хэрэглээг бууруулах зэргээр тогтвортой хөгжилд мөн хувь нэмрээ оруулж буй.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn