ГХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын Вашингтон хотноо ажиллаж байна

299


Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн IV зөвлөлдөх уулзалтад оролцох, АНУ-ын засаг захиргааны холбогдох албан тушаалтнуудтай уулзахаар 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд Вашингтон хотноо ажиллаж байна. 
 
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 1 дүгээр сарын 31-ний өдөр АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Мянганы сорилтын корпорацын Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан Дэд ерөнхийлөгч Ж.Брүүкс, Олон улсын хөгжлийн агентлагийн Азийн асуудал хариуцсан товчооны Туслах дарга М.Шкиффер нартай  тус тус уулзав.
 
Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус шинээр байгуулагдсан 118 дугаар конгресст Монголын бүлэг ойрын хугацаанд шинэчлэгдэн байгуулагдах талаар тэмдэглэж, Монгол Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд конгрессын зүгээс үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв. 
сонин mn
Мянганы сорилтын корпорацын Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан Дэд ерөнхийлөгч Ж.Брүүкстэй хийсэн уулзалтын үеэр АНУ-ын МСК-ын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хоёр дахь Компакт гэрээний явц, Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 
 
сонин mn
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Азийн асуудал хариуцсан товчооны Туслах дарга М.Шкиффер нарын уулзалтаар тус агентлагийн хүрээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжууд болон эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов. 
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсад өнгөрсөн арван жилийн хугацаанд ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн бодлогыг дэмжих, эрчим хүчний салбарыг дэмжих зэрэг чиглэлээр нийт 260 гаруй сая ам.долларын техникийн болон санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлсэн юм.
 
сонин mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn