БАЯНХОНГОР: Хүрлийн үеийн гол дурсгалын нэг "Хос хүрэл морь"

308


МЭӨ III-V зууны үеийн хүрлийн үеийн гайхамшигт ховор олдворын нэг болох хос хүрэл морь Баянхонгор аймгийн Музейд хадгалагдаж байна.  Хүрлийн үеийн гол дурсгалуудад тооцогдох Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх, хүрлээр хийсэн ооль, хутга, зэвүүд, дуулга, тогой, амгай, зуузай, хуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс олдсон байдаг. Тэдгээрийн дунд дээрх олдвор байжээ.

Босоо дөрвөлжин суурин дээр давхарлан зогссон дүрслэлтэй хүрэл цутгамал морьдын хэмжээ нь:
150 гр жинтэй, 6 см өргөнтэй, өндөр нь суурийн хамт 9 см, урт нь 3 см юм байна. Дээр нь зогссон морь хэмжээгээр жижиг боловч морьдын нүдийг төвийлгөн нэвт цоолсон, ам нь ангайн үүрсэж буй мэт ижил дүрслэлтэй. Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл НТӨ III мянганаас эхэлсэн бөгөөд нэгдүгээр үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ. Тухайн үед хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байсан байна.

1980 онд Бууцагаан сумын нутаг Уул хайрхан гэдэг газар нутаглаж байсан н.Цолмон гэдэг хүнээс цуглуулгаар ирснээс хойш өнөөг хүртэл аймгийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Тус үзмэрийн дэлгэрэнгүй судалгаа, шинжилгээг одоогоор хийгээгүй байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn