БАЯНХОНГОР: Ангилан ялгаагүй хог хаягдлыг ачиж тээвэрлэхгүй

392
Баянхонгор сумын хэмжээнд хоногт дунджаар 82 тонн хог хаягдал гардаг бөгөөд 2023.01.01-ний өдрөөс ангилан ялгаагүй хог хаягдлыг ачиж тээвэрлэхгүй байхаар тогтжээ. Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаярын санаачилсан "Хог биш ээ мөнгө" нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн Багш, ажилтан алба хаагч нар хамтран сумын есөн багийн айл өрхүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаа нь ААН, байгууллагууд  иргэд хог хаягдлаа ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг болох, түүнийг хэвшүүлэх зорилготой.
Сүүлийн жилүүдэд хүн амын нягтрал, зам талбай, барилгажилт тэлж аймгийн төв болон хөдөө орон нутгаас гарах хог хаягдлын хэмжээ эрс ихэсчээ. Баянхонгор аймгийн хэмжээнд 21 энгийн, хатуу хог хаягдлын төвлөрсөн хогийн цэг байгаа нь нийт 82.5 га талбайг хамарч байгаа аж.
Хогийн цэг дээр хаягдаж байгаа хог хаягдлын хэмжээг төрлөөр нь ангилбал, хүнсний бүтээгдэхүүний хаягдал 9938 тонн, барилгын хог хаягдал 8319 тонн, цаас цаасан бүтээгдэхүүний хаягдал 6658 тонн, хуванцар, гялгар уут 5511 тонн, шил шилэн бүтээгдэхүүний хаягдал 4711 тонн, төмөр 2394 тонн, цахилгаан барааны хог хаягдал 2201 тонн, автомашины эд анги 1770 тонн, бусад хог хаягдал 18362 тонн эзэлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn