БАЯНХОНГОР: “Эко манлайлагч байгууллага”-ыг шалгаруулна
Баянхонгор аймагхог хаягдлыг ангилан ялгаж,хогийг мөнгө болгох санаачилгыг хэрэгжүүлж эхлээдхагас жил орчим болж байна. Энэ ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдаас эхлэн эцэг эхчүүдэднөлөөллийн ажил зохион байгуулж, хогийг ангилан ялгах, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм. Тус үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор сумын ЗДТГ-аас“Эко манлайлагч байгууллага” болзолт уралдааныг зарлаад байна. Тус уралдаан Баянхонгор сумынерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд бага наснаас эхлэн хог хаягдлыг ангилан ялгах, байгаль орчиндоо ээлтэй иргэн болж төлөвшүүлэхэд сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээ, бүтээмж, сайн туршлага, шинэлэг шийдлийг нэвтрүүлж, хүүхдүүдэд дадал хэвшил суулгах зорилготой.
Энэ хүрээнд цэцэрлэгүүдээс 3-р цэцэрлэгийг ЕБС-иудаас "Гэгээн сумади" шинэ сургуулийг сонгон үзүүлэх сургалтыг зохион байгуулж, хог хаягдлын чиглэлээр сургалт өгч хамтран ажиллаж байна. Уралдааны явцад сургууль, цэцэрлэгүүд хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах чиглэлээр сэдвээ сонгон нөлөөллийн ажлуудыг санаачлан хийх бөгөөд анги хамт олноороо хог ашиглан нийгэмд үр өгөөжтэй, инновац шингэсэн бүтээдэхүүн хийх сайн туршлага, бүтээмжийн чиглэлээр уралдаан зарлах, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах болжээ. Уралдааны шалгаруулалтыг 12 дугаар сарын 10-нд дүгнэх бөгөөд нийт 21 онооны шалгуур үзүүлэлт бүхий шинэлэг санаануудыгхог хаягдлын менежмент мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ашиглах аж.