Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нарыг саатуулан шалгаж эхэлжээ
АТГ-ын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт ажиллаж, тус аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нарыг авлига авсан, зохион байгуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагвыг саатуулан шалгаж байгаа юм байна. С.Рэнцэндагва нь 2017 оноос тус аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байгаа бөгөөд сүүлийн хэдэн жилд маш чинээлэг болж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Тэрээр 2019 онды 07 дугаар сард Таванбогд ХХК-аас бэлэн мөнгөөр "Ланд 200" авто машин авсан бөгөөд өөрийн эзэмшиж ашигладаг Ланд 200, Лексус 350 авто машинууд болон шашины дэлгүүр, авто засвар, угаалгын төв зэргээ өөрийн ХАСХОМ-д мэдүүлээгүй байдаг.
https://tsahiur.mn/n/s/11690