БАЯНХОНГОР: Ургац хураалт 22 гаруй хувьтай байна

238
2022 оны хаврын тариалалтын дүнгээр Баянхонгор аймаг 821 га талбайд төмс, хүнсний ногоо, үр тариа, тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ тариалсан. Тэгвэл өнгөрсөн сард ургацын урьдчилсан бланс тогтооход 1 га-аас авах ургацын хэмжээ төрөл тус бүрээр буурсан үзүүлэлттэй байгаа нь агаарын хуурайшилт гангын нөхцөл байдлаас шалтгаалжээ.  
Ургацын урьдчилсан блансаар төмс 1 га-аас 90 цн /аймгийн дундаж 110 цн/, хүнсний ногоо 1 га-аас 72 цн /аймгийн дундаж 90 цн/, тэжээлийн ургамал 1 га-аас 9 цн /аймгийн дундаж  13 цн/ байхаар тооцоолж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил 22.3 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 10 дугаар сарын 20 гэхэд ургац хураалтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Сонирхуулахад, Орон нутагт тэжээлийн ургамал тариалсан 216.7 га талбайгаас урьдчилсан блансаар 6100 боодол өвс  хурааж авч борлуулах боломжтой байгаа юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn