БАЯНХОНГОР: "Намрын ногоон өдрүүд"-ээр 30 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ

302

"Намрын ногоон өдрүүд - Баянхонгорт үйлдвэрлэв 2022" үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-12-ны өдөр Баганат талбайд боллоо. Үзэсгэлэн худалдаанд газар тариалан, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 13 сумын 64 иргэн, хоршоо найм, ТББ гурав, ХХК тав, бүлэг нөхөрлөл зургаа буюу нийт 86 иргэн аж ахуй нэгж оролцов. Түүнээс гадна Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд 180 нэр төрлийн нийт 82 тн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж, урьдчилсан дүнгээр  30 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.   

Энэ оны үзэсгэлэнгийн шилдэг бүтээгдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын багийн санал дүгнэлтээр зургаан номинациар шалгаруулсан байна. Үзэсгэлэн худалдааны Шилдгийн шилдэг “Гран-при” – Богд сумын "Тэргүүн богд хайрхан" ХХК-ийн нутгийн брэнд бэлгийн багц, Шилдэг “Хөнгөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч”-ээр Баянхонгор сумын иргэн Ж.Түмэнжаргалын сүлжмэл эдлэл, “Хүнсний салбарын шилдэг” бүтээгдэхүүнээр Баянцагаан сумын Ихэр хашаат хоршоо, “Шилдэг манлайлагч бүлэг, нөхөрлөл”-өөр  Шинэжинст сумын Эхийн голын тариаланч ногоочид, "Шилдэг тариаланч”-аар Баянхонгор сумын 5 дугаар багийн иргэн Б.Батцэцэг, “Шилдэг зохион байгуулалттай сум”–аар  Баацагаан сум  тус тус шалгарчээ.












скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn