Монгол улс 2030 он гэхэд цөлжилт явагдаж усны нөөцгүй болно
Дэлхийн эх газрын нийт нутгийн 41 хувийг цөлжилт болон газрын доройтолд өртөмтгийд тооцогдох хуурай, гандуу бүс нутаг эзэлдэг байна.
Монголын цөлжилтийн шалтгааныг байгалийн болон зохиомол гэж хоѐр хуваадаг. Байгалийн шалтгаан нь дэлхийн дулаарлаас улбаатай хур тунадас, дулааны өөрчлөлт, салхины хурд хэмжээний нэмэгдэл,гол мөрөн ширгэх, хорхой шавьжны нэмэгдэл, хөрсний үржил шимийн алдагдал зэрэгюм. Зохиомол шалтгаан нь хүний үйл ажиллагаа , бэлчээрийн даац хэтрэх, уул уурхайн ажиллагаа, мод огтлох, газар тариалан, хүн амын нэмэгдэл , хот суурин газрын төвлөрөл, ойн түймэр зэрэгтэй холбоотой.Цөлжилт хүчтэй, нэн хүчтэй илэрсэн газар нутагт байгалийн хүчин зүйл 56 %, зохиомол үйл ажиллагааны нөлөө
Манай орны хувьд нийт газар нутгийн 76,9% нь 2015 оны байдлаар цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна. 17% хүчтэй , 6,1% нэн хшчтэй цөлжилт явагдаж элсний нүүдэл нүүрлээд байгаа гэсэн тоо баримт байна. Цөлжилтөөс аврагдах хамгийн том дархлаа мод юм.
Үүнээс үндэслэн олон нийтийн оролцоог ашиглан говийн бүс нутагт /ГОВЬ НЭГ САЯ МОД/ үндэсний аянг эхлүүлж байгаа аж.