Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ

437


Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, дэмжих үүднээс аймгийн Цагдаагийн газарт автомашин олгов.Мал сүргийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар /12 сая/ Тоёота пропокс автомашиныг ийнхүү шийдвэрлэж өгч байгаа аж. Автомашины түлхүүрийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр холбогдох алба хаагчдад гардуулан өгч, малчдыг эдийн засаг болоод сэтгэл санааны асар их хохиролд оруулдаг энэ төрлийн гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэж ажиллахыг хүслээ. Баянхонгор аймагт 2020 оны эхний найман сард 329 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 112 нэгжээр буюу 25.4 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 51.1 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 0.8 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс Мал хулгайлах гэмт хэрэг 14.8 хувиар өссөн нь цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулж ажиллах шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn