Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ

5
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад гишүүнээр элсүүлэх тогтоолын төслийг өргөн барьж, Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ.
Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтийг зохих журмын дагуу уламжлахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, Монгол Улсыг Азийн гамшгийн бэлэн байдлын төвийг удирдах зөвлөлд төлөөлж ажиллахыг Шадар сайд Х.Ганхуягт даалгасан юм. 
40 гаруй жилийн түүхтэй тус төвд гишүүнээр элссэнээр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг бүс нутгийн бодлогод тусгах, энэ чиглэлээр бүс нутгийн шийдвэр гаргах үйл явцад оролцох, техникийн туслалцаа, мэргэжлийн зөвлөгөө, сургалт, төсөл хөтөлбөр, мэдээлэл солилцох платформд хамрагдах боломж бүрдэнэ.
Мөн уур амьсгалын ногоон сангийн болон бусад олон талт хөрөнгө оруулалтыг татах, олон улсын байгууллагуудтай өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, газар зүй, цаг уурын онцлог, гамшгийн нөхцөл, авсан сургамж, туршлагыг бүс нутгийн мэдлэг, мэдээллийн санд оруулж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг олон улсад сурталчлан таниулах зэрэг өргөн боломжууд бий болох юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn