Архидан согтууралтаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн криминологи судалгааг гаргажээ

524
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэмжлэгтэйгээр “Баянхонгор аймаг дахь архидан согтууралтаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн криминологи судалгаа”-г “Хууль сахиулахуй, олон нийтийн эрүүл мэнд судлалын хүрээлэн” төрийн бус байгууллагаар хийлгэжээ. Үүний хүрээнд “Архигүй -Баянхонгор” аймгийн хөтөлбөрийг боловсруулж байгаа юм.Тус ажил нь, Архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлс, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнөөгийн байдлыг криминологийн шинжлэх ухааны үүднээс судлуулах, шинжлэх ухааны үр дүнд суурилсан стратеги бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой юм байна. Судалгааны үр дүн, ач холбогдол архидан согтуурах, түүнээс үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийн нөхцөл байдлыг бодитой хэмжиж чадсанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын стратегийг оновчтой тодорхойлох боломжтой.Судалгаа нь аймгийн хэмжээнд, сум орон нутагт архидан согтууралтыг бууруулах ажлын үндсэн чиглэл болох бөгөөд аймгийн хэмжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил буурахад эерэг нөлөө үзүүлэх юм.Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 130 нь, 2020 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 127 нь согтуугаар үйлдсэн гэмт хэрэг байжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn