209.7 кг үнэт металл худалдан авчээ

473


Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнгөрсөн наймдугаар сард Монголбанк 1.7 тн үнэт металл худалдан авчээ. Мөн сард Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 209.7 кг үнэт металл, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 87.8 кг үнэт металл худалдан авсан байна.
Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны тус хоёр хэлтэс нийт 1.1 тн үнэт металл худалдан аваад байгаа аж. 
Сонирхуулахад, Монголбанкны оны эхний найман сард худалдан авсан нийт үнэт металлын хэмжээ 14.8 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 5 тонноор өсчээ. Дээрх үнэт металлын 13.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn