Хөтөлбөрийн хүрээнд 2400 иргэн бүлэгт нэгдэж хуримтлал үүсгэжээ Онцлох / Нутгийн мэдээ 2022/05/10 11:20 507 Хуваалцах Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй "Хуримтлалтай хонгорчууд" дэд хөтөлбөрийн хүрээнд 11 суманд 110 бүлэг ажиллаж, 2400 иргэн бүлэгт нэгдэж хуримтлал үүсгэж байна. Дээрх хуримтлалын бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага хуваалцах, олон нийтэд сурталчлан таниулах, цаашдын хөгжлийг тодорхойлох зорилгоор бүлгүүдийн нэгдсэн уулзалтыг аймгийн ИТХ, "Дэлхийн Зөн БХР-2" ОНХ, “Хонгорын Зөн” ТББ хамтран зохион байгууллаа.Үйл ажиллагааны хүрээнд “Улс орны хөгжил ба хуримтлал” сэдвээр Монгол банкны Баянхонгор дахь салбарын мэргэжилтэн Б.Түвшинжаргал, “Хувь хүний хөгжил ба хуримтлал” сэдвээр "Дэлхийн Зөн ОУБ БХР-2" ОНХ-ийн менежер А.Орхончимэг, “Хамтын ажиллагаа ба манлайлал” сэдвээр БЭЭХ-ны тэргүүн А.Цэрэнпагма нар сонирхолтой илтгэл тавьсан бол “Хуримтлалтай хонгорчууд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг "Хонгорын Зөн" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сүнжидмаа танилцууллаа.Танилцуулгад дурдсанаар, хөтөлбөрийн хүрээнд нийт 2399 иргэн шууд, 8000 орчим хүн шууд бусаар үр шим хүртэж байна. Бүлгүүд нийгмийн сандаа жилдээ 260 сая гаруй төгрөгийг төвлөрүүлж, гишүүдийнхээ болон нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажлыг хийж хэвшжээ. Мөн үеэр бүлгийн ахлагч нараас бүрдсэн сумын зөвлөл, сумын зөвлөлийн ахлагч нараас бүрдсэн “Хуримтлалтай хонгорчууд” аймгийн зөвлөл байгуулж, журмаа батлав. Түүнээс гадна шилдэг бүлгүүд тайлангаа тавьж, туршлагаа хуваалцсан бөгөөд шилдгийн шилдгүүдээ шалгаруулж, шагнаж урамшууллаа.Хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд бага багаар тогтмол хуримтлал хийх дадал хэвшилтэй болж, санхүүгийн сахилга бат сайжирч, хуримтлал хийдэг иргэдийн тоо нэмэгдсээр байгаа төдийгүй иргэд зохион байгуулалтад орж идэвхжжээ.скачать dle 12.0 507 Хуваалцах Facebook Twitter