Бие даан хичээллэх орчныг бүрдүүлжээ

464

Баянхонгор аймгийн  "Номун далай" цогцолбор сургуулийн хичээлийн байрны 1, 2 дугаар давхарт хичээл хийх давтлагын орчныг бүрдүүлж өгчээ. "Хонгорын залуу манлайлал" хөтөлбөрт хамрагдаж буй залуучууд Сурагчдын удирдлагын нэгдсэн зөвлөлийн гишүүдийн санаачилгыг дэмжин ийнхүү ажил хэрэг болгожээ. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянхонгор сумын Зохицуулах салбар зөвлөлтэй хамтран тохижилтын ажилд нийт 5.4 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
Тохижуулсан тус хэсэгт сурагчид хичээлийн хоцрогдол арилгах, даалгавраа хийх, чөлөөт цагаа үр дүнтэй ашиглах боломжтой.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn