Хүндэтгэлийн гэрэлт хөшөөний шав тавилаа

492


Баянхонгор аймаг түүхт 80 жилийн ойгоо энэ онд тэмдэглэнэ. Ой угтсан ажлын хүрээнд аймгийнхаа Гал голомтоо анхлан бадрааж байсан Худаг сүүжийн дэнж буюу одоогийн Бөмбөгөр сумын нутагт Хүндэтгэлийн /дурсгалын/ гэрэлт хөшөө байгуулахаар болжээ.
Хөшөөний шавыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор байгуулсан ажлын баг,  Бөмбөгөр сумын удирдлагууд болон аймгийн ИТХ-ын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүд тавилаа.
Баянхонгор аймаг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор байгуулсан гурван аймгийн нэг юм. 




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn