“Харилцан хүндэтгэе” аян өрнөж байна

438


Үндэсний хэмжээний “Харилцан хүндэтгэе” аянд Баянхонгор аймаг нэгдлээ. Тодруулбал, Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээнд “Харилцан хүндэтгэе” сарын аяныг зохион байгуулж байгаа юм. Тус аян жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх, эрэгтэй, эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлыг мэдээлэх, холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.
Тус аян энэ сарыг дуусталх хугацаанд “Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” уриан дор зохион байгуулагдах бөгөөд энэхүү нөлөөллийн аянд Баянхонгор аймаг нэгдэж байна.   
Аяны хүрээнд “Жендэрийн тэгш байдлыг хангах” тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн алба, соёл, боловсролын салбар, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг үндсэн найман чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахаар төлөвлөгөө баталжээ.   
Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй бий. Хохирогчид нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн байдаг нь судалгаагаар нотлогддог ч, эрэгтэйчүүд хохирогч байх нь цөөнгүй. Иймд эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн анхаарахгүй үлдэх, эмэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахаар эрэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн орхих зэргээр хязгаарлагдаж байсан туршлагад үндэслэн Жендэрийн Үндэсний хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлог аж.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn