Нөөцийн мах худалдан борлуулах төслийн шалгаруулалт зарлалаа

357

Аймгийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулах төслийн сонгон шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдэд энэ сарын 10-24-ний өдөр хүртэл нээлттэй зарлалаа. Энэхүү үйл ажиллагаа нь 2022 оны хаврын улирлын хүн амын махны хэрэгцээг хангах, махны хомстол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилготой.
Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд дараах материалыг бүрдүүлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст ирүүлэх шаардлагатай аж.
Үүнд, Төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн танилцуулга, Нөөцийн мах нийлүүлэх төсөл /Төсөлд үнийн санал, борлуулалт хийх цэгийн товч тодорхой мэдээлэл, ажиллах хүчний асуудал, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ, мал эмнэлгийн лабораторийн дүгнэлт зэргийг багтаана/, Махны нөөц бүрдүүлсэн байдал, нөөцийн хэмжээ /бодит зураг, хэмжээ/, Нөөцийн мах худалдан борлуулахад шаардлагатай зориулалтын тоног төхөөрөмж, сав баглаа боодол, хаяг шошго, Сүүлийн 2 жилд ижил төстэй үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байсан байх, Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх /Монгол банкны тодорхойлолт/, Сүүлийн 2 жилийн хугацаанд оролцсон иргэний хэрэг, маргааны талаар шүүхийн архивын байгууллагаас холбогдох дүрэм, журмын хүрээнд гаргасан тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлэн ирүүлэх юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn