"Насны хишиг" тэтгэмжид аймгийн хэмжээнд 3771 ахмад хамрагджээ

371
Өнгөрсөн онд "Насны хишиг" тэтгэмжид аймгийн хэмжээнд 3771 ахмад хамрагдаж, 640 орчим сая төгрөгийн тэтгэмж авчээ. Энэ жил 1957 оны хоёрдугаар сарын 4 болон түүнээс өмнө төрсөн ахмадууд Насны хишиг тэтгэмжид шинээр хамрагдана.
Ингэхдээ өндөр настнуудыг ehalamj.mn системд хандан цахимаар холбогдон бүртгүүлж болохыг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас мэдээллээ. Цахимаар холбогдох боломжгүй, интернэтгүй газар байгаа ахмадууд тус байгууллагад биечлэн хандан халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин барьж үйлчлүүлэхийг сануулав.
Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны иргэдэд "Насны хишиг" мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр 140 мянган ахмад настан "Насны хишиг" үйлчилгээг авдаг байна.
"Насны хишиг"-т 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад 150 мянган төгрөг, 90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг тус тус олгодог.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn