Швейцарчууд “COVID”-ийн гэрчилгээ нэвтрүүлэхийг дэмжжээ

390


Швейцарын иргэд коронавирустэй тэмцэхэд чиглэсэн Засгийн газрынхаа арга хэмжээг бүх нийтийн санал асуулгаар дэмжсэн байна.
Ням гарагт явуулсан санал асуулгаар тус улсын иргэдийн 60 гаруй хувь нь “COVID”-ийн гэрчилгээг хүчингүй болгох зэрэг зарим хязгаарлалтыг цуцлахыг эсэргүүцсэн санал өгчээ.  
Вакцин хийлгэсэн эсвэл халдвар аваад эдгэрсэн хүмүүст олгодог “COVID”-ийн гэрчилгээг нэвтрүүлэхийг эсэргүүүцэгчдын санаачилгаар бүх нийтийн санал асуулгыг явуулжээ. Тэд вакцинжуулалтын гэрчилгээ нь эрх чөлөөг шаардлагагүйгээр хязгаарласан гэж үзэж байгаа юм.
Бүх нийтийн санал асуулга мөн Швейцарт халдварын тоо нэмэгдэж, "омикрон" нэртэй вирусний шинэ, илүү аюултай байж болзошгүй хувилбар илрээд буй үед явагдсан юм. Хөрш орнуудад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, хөл хорио тогтоож байгаа хэдий ч өнгөрсөн долоо хоногт Швейцарын Засгийн газар улс орон даяар хязгаарлалтын арга хэмжээг чангатгахаас татгалзаж, ийм шийдвэр гаргах эрхийг муж улсуудад олгожээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn