Шинэ бүтцээр ажиллан, үйл ажиллагааны хүрээгээ тэлжээ

348
"Баянхонгор Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг 2021 онд аймаг орон нутгаас бодлогоор дэмжиж, хотын өнгө үзэмжийг сайжруулахад анхааран ажиллаж байна.
Тус байгууллага энэ оноос Тохижилт үйлчилгээ, Нийтийн үйлчилгээ, Ногоон байгууламж гэсэн гурван алба байгуулан, гурван инженертэй болж, өмнө 45 байсан бүрэлдэхүүнийг 67 болгон үйл ажиллагаагаа тэлэн ажиллаж байгаа аж. Түүнээс гадна энэ онд тус байгууллагад нэн шаардлагатай техник хэрэгслүүдийг орон нутгаас шийдвэрлэн өгчээ.
Энэ онд шинээр ашиглаж эхэлсэн Явган замын хавтангийн үйлдвэртээ эко хавтан, өнгөт хавтан, бордьюрыг үйлдвэрлэж байгаа нь томоохон бүтээн байгуулалтуудад дэмжлэг болж байна. Тухайлбал, үйлдвэр ашиглалтад орсноор нийт 40 мянга орчим дээрх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн аймгийн Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, "Чандмань Баянхонгор" зэрэг төрийн байгууллагуудын гадна тохижилтод нийлүүлэн хотын өнгө үзэмжийг дээшлүүлжээ.
Мөн тус байгууллага зэрэгцээ паркуудыг засварлах, усалгааны системтэй ногоон байгууламж бий болгох, хашаажуулж хамгаалах зэрэг олон ажлыг өрнүүлж байгаа бөгөөд энэ онд 20 мянга гаруй модыг тарьж ургуулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn