20-р зууны эхэн үе дэх хүнд хүчир ажил эрхлэгч хүүхдүүдийн өрөвдмөөр зургууд
Аж үйлдвэрийн хувьсгал хүн төрөлхтөнд урьд байгаагүй томоохон боломжуудыг авчирсан ч шунахай сэтгэл, шударга бус байдлыг улам нэмсэн юм. Тухайн үеийн ажил олгогчид тооны хувьд олон мөртлөө зардал багатай, дуулгавартай ажиллах хүч нь хүүхдүүд болохыг анзаарсан байна. 1900 онд л гэхэд зөвхөн Америкт нийт хөдөлмөр эрхлэгчдийн 18 хувь нь 16-аас доош настай байв.
Энэхүү харгис явдлыг халах зорилгоор 1904 онд АНУ-д Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хороо байгуулагдаж, ажил олгогчид хүүхдийг хэрхэн зовоодог, ямар нөхцөлд ажиллуулдаг эсэх дээр баримт цуглуулж эхэлжээ. Уг хөдөлгөөн дэлхий даяар амжилтанд хүрэхэд нөлөөлсөн гол хүмүүсийн нэг нь Америкаар хөндлөн гулд явж, насанд хүрээгүй ажилчдын хөргийг буулгасан гэрэл зурагчин Льюис Хайн байсан юм.
Ингээд түүний дэлхий нийтийн оюун санаанд нөлөөлж чадсан бүтээлүүдээс хүргэж байна.