Танилц: Наадмаас татгалзсан аймгууд

36

Халдварын нөхцөл байдал хүндэрсээр байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол хоёр мянга, нас баралт нэмэгдэж байгаа. УОК-ын дэргэдэх эрдэмтэд  зургадугаар сарын 15 гэхэд халдварын тохиолдол буурна гэж тооцоолсон. Гэвч бодит байдалт, судалгаа хоёр зөрсөн. Засгийн газраас "ковидгүй зун" уриалга гаргаж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлсэн ч өнөөдрийг хүртэл нийгэмд сүргийн дархлаа тогтоогүй байна. Гэвч Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ой, улсын баяр наадмыг хугацаанд нь үзэгчгүйгээр буюу цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  Харин аймаг, сумдын наадмыг хориглосон бөгөөд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд долоодугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэж үзсэн.
Ингэхдээ УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараа шийдвэр гаргана гэсэн чиглэл өгсөн юм. Тэгвэл коронавирусийн нөхцөл байдлаас хамаарч, аймгууд наадмаас татгалзаж, наадам хийхээр төсөвлөсөн зардлаа коронавирусийн халдварын эсрэг зарцуулахаар шийдвэрлээд буй. Тодруулбал, Өвөрхангай түүчээлсэн уг санаалчилгыг Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Завхан зэрэг аймгууд дэмжиж, баяр наадам тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэжээ. 
Өвөрхангай аймаг 
Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэжээ. Тодруулбал, энэ онд тус аймгийн үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Гэвч халдварын нөхцөл байдал амаргүй байгаа учир баяр  наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа ээрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт  нэн шаардлагатай тоног төхөөрөж дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга А.Ишдорж мэдэгдлээ. Мөн тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллахаа онцлов.
Дархан-Уул аймаг 
Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар долдугаар сарын 01-нээс 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. Тодруулбал, Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд  287 PCR шинжилгээ хийхэд 132 эерэг тохиолдол батлагдлаа. Үүнээс 34 нь хүүхэд аж. Ингэснээр энэ оны тавдугаар сарын 28-наас хойш батлагдсан тохиолдол 1447 болсон байна.
Баянхонгор аймаг
Баянхонгор Аймгийн ИТХ-ын хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 2021 онд "Ардын хувьсгалын 100 жил"-ийн ойн Аймаг, сумдын баяр наадмыг зохион байгуулахгүй хэмээн шийдвэрлэжээ.
Дорнод аймаг 
Засгийн газрын шийдвэр гарч аймаг, сумдын баяр наадмыг тэмдэглэхгүй байхыг даалгасан тул Дорнод аймаг болон нийт сумдад баяр наадам зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Иймд наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгө зардал нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд 100 хувь зарцуулагдах аж.
Завхан аймаг 
Завхан аймгийн хэмжээнд Улсын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэжээ. Наадамд төсөвлөсөн зардлаараа эмнэлэг, цагдаагийн тоног төхөөрөмжөө сайжруулж, машиныг нь шинэчилжээ. Улмаар өчигдөр эмнэлэг, цагдаагийнханд шинэ машин гардуулан өгсөн байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn