Зарим суманд хөл хорио тогтооно

420
Коронавирусний батлагдсан тохиолдол илэрсэн сумдад тодорхой хэмжээний хязгаарлалт хийх тухай чиглэлийг АОК-ын Шуурхай штабаас сумдад хүргүүлжээ. 
Зургаадугаар сарын нэгнээс хойш Богд суманд 20 тохиолдол батлагдсанаас 13 иргэн сумын эмнэлэгт, долоон иргэн аймгийн Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байна. Өлзийт суманд 9 тохиолдол батлагдаж, 4 иргэн сумын эмнэлэгт, 5 иргэн аймгийн Тусгаарлах эмнэлэгт, Бөмбөгөр суманд 5 тохиолдол батлагдсаны 4 нь сумынхаа эмнэлэгт, нэг иргэн аймгийн Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Харин Бууцагаан 10, Эрдэнэцогт нэг, Жинстэд хоёр сэжигтэй тохиолдол тус тус гарч, PCR шинжилгээний хариу хүлээж байгаа аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn