Жолооч нарт вакцины давтан тунг хийж эхэллээ

492
Өмнөговь аймгийн Тавантолгой нүүрсний уурхайд тээврийн жолоочоор ажилладаг Баянхонгор аймгийн харьяат 200 жолоочийг коронавирусний халдвараас урьдчилсан сэргийлэх вакцины хоёр дахь тунд хамруулж эхэллээ.
Дархлаажуулалтыг аймгийн Онцгой комиссын Эрүүл мэндийн албанаас "Эрдэнэ мандал" ахлах  сургуулийн спорт зааланд зохион байгуулж байна. Вакцины чанар аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмын хэрэгжилтэд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  хяналт тавин ажиллаж байгаа аж. Ташрамд дуулгахад, Аймгийн Онцгой комисс ХӨСҮТ-өөс 3696 хүн тун вакцин татан авалт хийгээд байгаа юм байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn