Жо Байден, Ангела Меркель нар Украины зүүн нутгийн байдлыг хэлэлцжээ

574
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Украины зүүн нутгийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг хэлэлцлээ гэж Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдэв.
“Хоёр улсын удирдагчид Украины зүүн нутгийн байдлыг хэлэлцлээ. Канцлер болон АНУ-ын Ерөнхийлөгч нөхцөл байдлыг хурцатгахгүй байх үүднээс хилийн ойролцоо (Оросын баруун хэсэгт) саяхан зузаатгасан цэргийн хүчээ хумихыг ОХУ-аас шаардах ёстой гэдэгтэй санал нэгдсэн” гэж Зайберт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Германы Канцлер, АНУ-ын Ерөнхийлөгч нар мөн Афганистаны байдал болон НАТО-гийн цэргийн оролцоотой холбоотой цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож, тус улсад үзүүлж буй улс төрийн дэмжлэгээ үргэлжлүүлэхийн тулд нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа уялдуулах нь чухал болохыг цохон тэмдэглэжээ. 
Үүнээс гадна, тэд цар тахалтай хийж буй тэмцлийн талаар хэлэлцэж, коронавирусний вакциныг дэлхий даяар тэгш хүртээмжтэй хуваарилах нь чухал болохыг онцолсон байна. 
Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn