Сумын төвийг шинэчлэх ажил урагштай байна

597


Баянхонгор / МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжиж буй "Сумын төвийн шинэчлэл" төслийн ажлын явцтай УИХ-ын Г.Занданшатар танилцлаа.
Тус төслийн хүрээнд цэвэр, дулааны шугам сүлжээний газар доорх байгууламжийн ажил 90 хувьтай, цэвэр бохир дулааны шугам сүлжээний холболтын ажил 80 хувь, цэвэршүүлэх байгууламжийн ажил 70 хувь, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил 50 хувьтай явж байна. Мөн сумын төвд 1 км автозам тавьсан бөгөөд одоо гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээний ажлууд үлдээд байгаа аж.
Нийт 4 тэрбумын төсөв бүхий "Сумын төвийн шинэчлэл" төсөл ирэх 11дүгээр сард дуусах бөгөөд айл өрхүүдээ шугам сүлжээнд холбох ажлуудыг эхлүүлээд байгаа юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус суманд шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Нутгийн удирдлагын ордон зэрэг барилгуудыг барьж ашиглалтад оруулсан бол одоо шинэ Соёлын төвийг барьж байна.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn