ХАБЭА-Н ГУРАВ ДАХЬ ШАТНЫ ХЯНАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

3
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтын дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах үүрэгтэй байдаг. 
Тэгвэл дээрх шаардлага, стандартын дагуу “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үзлэг, гурван шатны хяналтыг зохион байгуулах журмыг баталж, үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг. Тус журамд тусгаснаар ХАБЭА-н чиглэлээр хийгдэх нэг дэх шатны хяналтыг ажилтнуудын шууд удирдлага өдөр бүр, хоёр дахь шатны хяналтыг салбар, нэгжийн ХАБЭА-н дэд зөвлөлийн бүрэлдэхүүн нь сар тутам, гурав дахь шатны хяналтыг компанийн ХАБЭА-н зөвлөл болон ХАБЭАХ-ээс хамтран жилд хоёр удаа хийхээр зохицуулагдсан ба хяналт хийгдсэн талаар тусгай дэвтэрт тэмдэглэл хөтөлж, баталгаажуулж байхаар заасан.
Дээрх журмыг хэрэгжүүлэх хүрээнд компанийн ерөнхий менежерийн баталсан удирдамж, хуваарийн дагуу төвийн салбар, нэгжид ХАБЭА-н гурав дахь шатны хяналт эдгээр өдрүүдэд үргэлжилж байна.
Компанийн ХАБЭА хариуцсан нэгжийн зүгээс төвийн салбар нэгжийн гурав дахь шатны хяналтын тайланг нэгтгэж, компанийн ХАБЭА-н зөвлөл болон удирдлагад танилцуулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
ХАБЭА-н дотоод хяналтыг бодитой хэрэгжүүлснээр хууль, тогтоомж, стандартын болон компанийн ХАБЭА-н бодлогын хэрэгжилт дээшлэх, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, ХАБЭА-н талаарх эрсдэлийг оновчтой тодорхойлох, аливаа аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөх зэрэг ач холбогдолтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn