Г.Солтанаас 7,8 сая төгрөг гаргуулж, 3 жилээр хорих ял оноолоо

559

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр болжээ. Шүүх хуралдаанаар түүнд оноосон нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ял оноож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1385 дугаар шийтгэх тогтоолтой Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Солтан, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулав. Үүнд:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг шүүгдэгч Г.Солтанаас албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn