Мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулна

644


Баянхонгор /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-д тавьсан аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы хүсэлтийн дагуу мал, мах экспортод гаргадаг дөрвөн ХХК Баянхонгор аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулан их хэмжээний бог малыг зээлийн нөхцөлтэйгөөр худалдан авч, боловсруулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн нийт хэрэгцээ шаардлагыг тодорхойлон өвс тэжээлийн нөөц бэлтгэх, их хэмжээний бог малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлсэнтэй холбогдуулан холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах, мал, мах гаргах ажилд холбогдох гарал үүслийн бичиг баримтыг шуурхай олгох, бойны болон Боловсруулах үйлдвэр байгуулахад мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавьж, зөвлөн тусалж хамтран ажиллах талаар зөвлөлдөв. Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд төрийн албан хаагчдыг татан оролцуулах, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж мөрдүүлэх тухайд шийдвэрүүдийг гаргав. Түүнээс гадна "СOVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж улсын онцгой комисст Баянхонгор аймгаас хандивласан 2.700 толгой бог малыг борлуулах буюу төвлөрүүлэх ажлыг энэ сарын 25-ны дотор зохион байгуулахаар боллоо.Хурлын төгсгөлд сумд болон байгууллагуудын шифийн харилцааг эргэн сэргээж, онцгой комиссын гишүүдийг тус бүр нэг сумыг хариуцан мал мах эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд онцгой хариуцлагатай, уялдаа холбоотой, шуурхай ажиллахыг үүрэгдэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn