Гэр хорооллын айл өрхүүдийг нэгдсэн шугам сүлжээнд холбож байна

568


Баянхонгор /МОНЦАМЭ/. Гэр хорооллыг дулаан болон цэвэр усны нэгдсэн шугам сүлжээнд холбох ажил эрчимтэй өрнөж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор сумын гэр хорооллыг нэгдсэн шугам сүлжээнд холбох ажлыг “Зүүн Шанд” ХХК гүйцэтгэж байгаа юм. Тус халаалтын эх үүсвэр нь эхний ээлжинд Баянхонгор сумын дөрөвдүгээр багийн 6, 7 дугаар гудамжийг дулаан, цэврээр хангах бөгөөд ирэх сард төв магистрал шугамтай холбож дуусах аж. Тус хоёр гудамж ийнхүү шугам сүлжээнд холбогдсоноор айл өрхүүд өөрсдийн захиалгаар холболтоо авч дулаан, цэвэр усаа гэртээ татаж, тохь тухтай амьдрах боломж нөхцөлөөр хангагдах юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn