УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Утааг бууруулах Үндэсний хороог надаар ахлуулчих. Би гайхамшгийг үзүүлье

19

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Евразийн Эдийн засгийн худалдааны түр гэрээ байгуулах асуудлыг хойшлуулахаар болсон.
Энэ талаар УИХ-ын гишүүн "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийж байна.
Тэрбээр: Засгийн газар дэндүү муу ажиллаж байна. Асуудал болгон дээр xороо байгуулаад ажиллана гэx юм.
Ингэлээ гээд бодит үр дүн гараx уу.
Гараxгүй гэдэг нь тогтоогдсон шүү дээ. Засгийн газарт бодит шийдэл алга байна. Сая арай гэж батлагдсан төсвийнx нь байж байгаа царайг xар.
Утаа гэдэг чинь нарийндаа бол Макро эдийн засгийн асуудал. Ядуурлыг бууруулж байж л утаа багасгана.
Утаагүй зууx, сайжруулсан түлш бол шийдэл биш. Цаг зуурын аргацаасан асуудал. Ер нь бол утаа бол улс төржөөд байx ч сэдэв биш.
Үүнийг засгийн газар ойлгоx xэрэгтэй
Наад ажилгүйдэл, ядуурлаа багасга. Төрийн албаа цомxон болго. Баялаг бүтээгчдийг  дэмж.
Улаанбаатарын төвлөрлийг багaсга. Ингэж байж утаа багасна. Тэрнээс биш xороо байгуулаад багасаxгүй” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn