Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан өдөрлөгийг зохион байгууллаа

8
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан өдөрлөгийг Монгол Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
      Өдөрлөгт нийслэлийн бүх дүүргээс иргэдийн төлөөллийг оролцуулсан бөгөөд анх удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
          Тус өдөрлөгөөр шүүхийн иргэдийн төлөөлөгчид Монгол Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, сонирхсон асуултдаа хариулт авч, холбогдох мэдээллийг авлаа.
 
 
       Мөн шүүх хуралдааны дэг, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо зэрэг асуудлаар мэдээлэл өгч, сургалтыг зохион байгууллаа.
 
 
      Тус үйл ажиллагааны төгсгөлд Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Х.Наранчимэг иргэдээ төлөөлж, цаг зав гарган тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ иргэний үүргээ биелүүлж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэгтээ хариуцлагатай, хүндэтгэлтэй хандан, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон шүүх хуралдаандаа идэвхтэй оролцохыг нийт шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд уриаллаа.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn