“Скай хайпермаркет” ХХК Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарч амжилтаа бататгалаа

36

2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98-т эрэмбэлэгдсэн бол энэ удаа 24 -р байранд эрэмбэлэгдэн жил бүр тогтмол амжилтаа ахиулан ажиллаж байна. “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг төдийгүй харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг. Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Имартыг ТОП 100 аж ахуйн нэгжийн 24-рт эрэмбэлэхэд голлох үүрэгтэй байсан 5 үзүүлэлтийг товч дурдъя.
•Борлуулалтын орлогын эрэмбээр 36
•Татварын орлогын эрэмбээр 47
•Даатгуулагчийн тооны эрэмбээр 13
•Ашгийн хэмжээний эрэмбээр 57
•Хөрөнгийн эрэмбээр 32
Имартын хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотод 4-н салбар дэлгүүрийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Тун удахгүй 5-р салбар дэлгүүрийн үүд хаалгаа нээлтээ хийх гэж байна. Хэрэглэгч болон үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хүндэтгэлийг хүлээж, итгэлийг дааж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, цаашдаа илүү амжилтыг хамтдаа бүтээлцэх Имартын хамт олонд амжилтыг хүсэн ерөөе.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn