ХААН Банк LinkedIn Learning-ийн "Rising Star" шагналыг Монголоос анх удаа хүртлээ

82

Өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй бизнесийн орчинд ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй сайжруулж, суралцах соёлыг дэмжих нь ХААН Банкны стратегийн нэг зорилт билээ. Энэ хүрээнд ХААН Банк олон улсын томоохон сургалтын платформууд болон дотоодын KB Academy-аараа дамжуулан ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, карьер төлөвлөлт, коучинг хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл энэхүү хүчин чармайлтыг үнэлэн дэлхийн тэргүүлэх технологийн компани болох Microsoft-ын харьяа LinkedIn Learning компани ХААН Банканд "Rising Star" шагнал олголоо.
ХААН Банк 2019 оноос хойш LinkedIn Learning-тэй хамтран ажиллаж, ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг сайжруулахад анхаарч ирсэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийт 1029 ажилтан LinkedIn Learning-ийн 64,457 хичээлийг үзэж, нийтдээ 16,860 цаг зарцуулсан байна. Энэ нь нэг ажилтан дунджаар 17 цаг 10 минутыг сургалтдаа зориулсан гэсэн үг юм.
Мөн сүүлийн 4 жилийн хугацаанд LinkedIn Learning компани ХААН Банкны ажилтнуудын суралцагч хандлагыг өндрөөр үнэлж, дараах амжилтуудыг онцолж байв.
  • 2020 онд ХААН Банкны сайн туршлагыг өөрийн вэбсайтдаа онцлон нийтэлсэн.
  • 2021 онд “Цахимаар суралцагч шилдэг байгууллага” шагнал олгосон.
  • 2022 онд "Суралцах соёлыг бүрдүүлсэн шилдэг байгууллага"-аар өргөмжилсөн.
  • 2024 онд Монголоос анх удаа "Rising Star" шагнал хүртлээ.
Ташрамд дурдахад, ХААН Банк энэ оноос COURSERA болон UDEMY олон улсын цахим сургалтын платформуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Эдгээр платформууд нь ажилтнуудын зөөлөн ур чадвараас эхлээд нарийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилготой бөгөөд ийнхүү хамтарснаар ХААН Банкны байгууллагын соёл, хүний нөөцийн бодлого, ажилтнуудаа сургаж хөгжүүлэх арга барил дэлхийн жишигт хүрснийг батлан харуулж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn