Израилын агаарын цохилтод өртөн НҮБ-ын 6 ажилтан амиа алджээ

121

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 13 /DW/. 
Израилын агаарын цохилтын улмаас НҮБ-ын хоргодох байранд байсан Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн /UNRWA/ зургаан ажилтан амь үрэгдсэн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагт мэдэгджээ. Орон гэрээ орхин явсан палестинчуудын гэр бүлийнхэн орогнож байсан сургууль болон хоёр байшин лхагва гаргийн агаарын цохилтод өртсөн байна. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр, цохилтод өртөн олон арван хүн амь үрэгджээ. 

“Олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн эдгээр үйлдлийг яг одоо зогсоох хэрэгтэй” гэж А.Гутерриш X олон нийтийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

UNRWA уг хэрэг явдлын талаар мөн X хуудсандаа нийтэлсэн бөгөөд нэг удаагийн цохилтоор хамгийн олон ажилтан нь амиа алдсан тохиолдол энэ боллоо гэж мэдэгджээ.

“Дайн эхэлснээс хойш энэ сургууль таван удаа цохилтод өртсөн. Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүд голдуу 12 мянга орчим дүрвэгч амьдардаг” гэж UNRWA-гийн мэдэгдэлд дурдсан байна.

Израилын Батлан хамгаалах хүчнийн зүгээс агаарын цохилт өгснөө пүрэв гарагт баталж “ХАМАС-ын командлалын төв дотор үйл ажиллагаа явуулж байсан террорист этгээдүүд рүү оновчтой цохилт өгсөн” гэж мэдэгджээ.


Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn