СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинаар ухрах үедээ 2 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэргийг шалгаж байна

133

Өчигдөр буюу энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед “Хашааны үүдэнд манай хүүхдийг автомашин ухраад мөргөчихлөө” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Баяхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй “Г” нь Toyota Mark X маркийн автомашиныг жолоодож, ухрах үйлдэд хийх үедээ 2 настай, эрэгтэй, “М”-ыг мөргөж, гэмтэл учруулсан байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээ тойрч бага насны хүүхэд байгаа эсэхийг нягтлах, гарц болон гарцгүй хэсгээс хүүхэд гүйн гарч ирэх эрсдэлтэй тул сургууль, цэцэрлэг, хороолол, гудмаар явахдаа хурдаа тохируулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn